Бидний амьсгалдаг агаарын молекулууд (голдуу хүчилтөрөгчийн молекулууд) нэмэх, хасах цэнэгтэй байдаг бөгөөд эдгээрийг аэроион (хүчилтөрөгчийн ион гэсэн ч болно) гэдэг. Агаарт хасах цэнэгтэй ион буюу анион их хэмжээгээр үүсэхийг агаар ионжино, ионжсон агаар гэдэг Ионжсон агаар нь хүний бие организмд гайхамшигтай нөлөө үзүүлдэг. Анион нь агаар дахь хүчилтөрөгчтэй нэгдсэнээр ионжсон хүчилтөрөгч үүсч: • Бие организмын биохимийн урвалууд түргэснэ, бодисын солилцоо (ялангуяа уураг, нүүрс ус, шингэний солилцоо, амин дэмийн нийлэгжилт) идэвхжинэ, цусан дахь кальци, сахарын хэмжээ, цусны бүлэгнэх чанар тогтворжино, дархлаа, тонус сайжирна, ядаргаа тайлагдана.