Boneco F230CC агаар хэрхэн цэвэршүүлдэг вэ?

2024-01-22 07:03
Boneco F230CC агаар хэрхэн цэвэршүүлдэг вэ?

Өндөр хүчин чадалтай сэнс ба өндөр чанартай шүүлтүүрийн хослол нь агаарын төгс эргэлтийг бий болгож, гэрийн өнцөг булан бүрд цэвэршүүлсэн агаарыг хүргэнэ.

Орчин үеийн шүүлтийн дэвшилтэт HEPA-ESP технологи болон UV-C гэрлийн өвөрмөц хослол нь өрөөний агаарыг хормын дотор цэвэршүүлж, ионжуулна.

Тасалгааны агаар гаднах агаартай харьцуулахад, тасалгааны агаарын чанар нь тав дахин илүү бохирдолтой байдаг!

HEPA-ESP шүүлтүүр нь:

-         PM2.5 хамгийн нарийн ширхэгт тоос, тоосонцор

-         Утаа (тамхины утаа...)

-         Хоолны хэншүү

-         Вирус, бактери

-         Амьтны үс хялгас зэргийг шүүж цэвэршүүлнэ. Та шүүлтүүрийг жил тутам солих шаардлагагүй, 5 жилд нэг удаа солих шаардлагатай бөгөөд энэ нь эдийн засагт хэмнэлттэй, байгаль орчинд ч ээлтэй шүүлтүүр юм. Шүүлтүүрийг аяга таваг угаагч болон шүршүүрт гараар угааж хэрэглэх ба зөвхөн хуурай шүүлтүүрийг төхөөрөмжид ашиглахыг анхаараарай.

UV-C LIGHT.

Хэт ягаан туяаны гэрлийн технологи нь агаарын урсгалд нөлөөлж, агаараар дамждаг вирус, бактерийг устгадаг.

 


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл