Хүний биеийн 70 гаруй хувийг ус бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл биеийн эрхтэн бүрд ус агуулагддаг. Тухайлбал зүрхний 73 хувь, бөөрний 79 хувь, тархины 90 хувь нь ус байх жишээний. Тиймээс өдөр бүр хангалттай хэмжээний ус уух нь бие махбод, эрхтэн тогтолцооныхоо хэвийн үйл ажиллагааг хангаж буй явдал юм.
Хүн өдөрт дунджаар 8 аяга ус уух ёстой гэсэн ойлголт бид бүгдэд байдаг. Гэхдээ энэ тоо нь хэтэрхий өрөөсгөл ойлголт юм.
Хүн шингэнээ 1 хувь алдахад - Цангана
Шингэнээ 2 хувь алдахад – Бие тавгүйрхэж хоолны дуршил буурна, ажлын чадвараа 20 хувь алдана.
Шингэнээ 6 хувь алдахад – Нүүрний арьс эрс хувирч, хөдөлгөөнөө удирдах чадвараа алдаж эхэлнэ. Хэл яриа ойлгомжгүй болно.
Шингэнээ 10 хувь алдахад – Биеийн дулааны тэнцвэр алдагдана. Эсүүд үхэж эхэлнэ.
Шингэнээ 11 хувь алдахад – Бодисын солилцоо алдагдаж, эмнэлгийн тусламж шаардлагатай болно.
ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?
Өдөрт уух усны хэмжээгээ тодорхойлохдоо дараах томьёог ашиглаарай.
Таны биеийн жин /килограммаар/ x 40 мл= Өдөрт уух усны хэмжээ /мл /
Жишээлбэл та 70 килограмм жинтэй байлаа гэж бодъё. Тэгвэл та өдөрт 2800 мл буюу 2,8 литр ус уух нь.
Харин 80 кг жинтэй хүний хувьд өдөрт 3,2 литр ус шаардлагатай гэсэн үг юм.